Хоногт 196 тэрбум мэдээ интернэтээр дамжиж байна
2008 оны 12-р сарын 09 Нийтэлсэн tagnuulХоногт 196 тэрбум мэдээ интернэтээр дамжиж байна
Өнөөгийн соёл иргэншил Интернэтээр явуулж байгаа электрон илгээлтийн улам бүр өсөн нэмэгдэж буй давалгаанд цохиулж эхэлж байна.
Британийн нийслэлийн "Дейли телеграф" сонинд бичсэнээр, өнөөдөр албан байгууллага юмуу компанийн ажилтан бүр өөрийнх нь компьютерт ирж байгаа олон зуун илгээлтийг уншиж, утгыг нь ойлгохын тулд өдөр бүр 90 минутаас хоёр цагийг зориулж байгаа ажээ. Чухал захидлын зэрэгцээ, реклам, мэдээллийн болон бусад янз бүрийн улам олон мэдээ, түүнчлэн гэрэл зураг, зураасан зураг электрон шууданд ирж байна.
Сонинд бичсэнээр, хоногт дэлхийн Интернэтээр 196 тэрбум электрон илгээлт дамжиж байгаа ажээ. 2011 он гэхэд энэ хэмжээ 374 тэрбумд хүрч өснө.
Тийнхүү ийм тооны мэдээллийг боловсруулах бараг боломжгүй учир олон сая хүний ажил мэдээллийн энэ их ачаанд дарагдах аюул нүүрлэж байна.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 186
Эгэл жирийн америк хүмүүсийн амьдралаас...
2008 оны 11-р сарын 28 Нийтэлсэн tagnuulЭгэл жирийн америк хүмүүсийн амьдралаас...
1138 удаа уншсан.
2007 оны 07 сарын 19
Бид америкуудыг тэр бүр мэддэг билүү. Их зан, хуурамч засдаг инээд, технократ сэтгэлгээ, эсвэл хээгүй гэх мэтээр хэлэх ч тэдний цээжинд нь ямар зүрх цохилон байдгыг тэр бүр мэдэрдэг болов уу гээд ийм нэгэн түүхийг хүргэе.
Памела Клаупол хэмээх нэгэн америк эмэгтэйн амьдрал 56 насанд нь орвонгоороо өөрчлөгдөжээ. Нэгэн хагас сайны өглөө тэрээр гэрийнхээ арын цэцэрлэгт ажиллаж байгаад гэнэт ухаан алдан унасан байна. Золоор хөршүүд нь харж, эмнэлэгт хэл хүргэснээр аврагдажээ. Амь нас нь аврагдсан ч, биеийнх нь нэг тал нь мэдээ муутай, нүд нь хараагүй болсон байна. Хэдэн сарын дараа эмнэлгээс гарахад нь эмч хараа орох найдвар их бага байгааг хэлжээ. Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 90
Хувь хүний хөгжил
2008 оны 11-р сарын 28 Нийтэлсэн tagnuulХувь хүний хөгжил
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа
1. Ая тухтай орчинд буй монголчууд бидний амьдралын зорилго үхэл болох хийгээд
2.Түүнээс гарч аз жаргалтай амьдарч амжилтанд хүрэх боломж хүн бүрт байдаг болохыг мэдэж авах болно.
Өнөөгийн Монголчууд бидний амьдралын үнэн мөн чанар
3-5 нас: Магадгүй, би ерөнхийлөгч болно, захирал болно гэх мэтээр чөлөөтэй мөрөөддөг хязгаарлагдмал бус сэтгэлгээтэй байдаг
5-18 насанд орчноосоо, -Чи хичээлээ хийж чадахгүй байж, чиний ерөнхийлөгч болдог гэж юу байдгы! г.м болохгүй, бүтэхгүй, чадахгүй гэсэн сөрөг мэдээллийн уршигаар сэтгэхүйн уналтанд ордог.
18 насанд Их сургуульд л орчихвол болно гэсэн сэтгэлгээтэй үлддэг.
22 насанд сургуулиа төгсөх үедээ, хувийн компаниа нээхийг хүснэ.
24 насанд мөнгө санхүү болон газар, байр г.м олон шалтгаанаас хувийн компаниа нээж чадахгүй явж байх үед аав, ээжээс ажилд ор гэсэн шахалт ирнэ. Ийнхүү аргагүйн эрхэнд 80.000- 100.000 төгрөгний цалинтай ажилд орно. Ингээд ая тухтай орчинтой дасан зохицох болно.
60 насандаа 40.000 төгрөгний тэтгэвэр авах ба эмэгтэйчүүд нь хүүхэд асрагч болж, эрэгтэйчүүд нь зарлага хийнэ.
65 насанд даралт ихдэн толгой эргэж өвчин хөдлөх ба магадгүй зарим нь хэвтэрт орно. Тэр үед ад үзэгдэнэ. /ганц хүүхэдтэй юм биш тэднийд очиж 7 хоно, 10 хоно гэх мэт/
68 насанд хурдхан шиг хадан гэртээ очих юмсан буюу “үхэл” гэсэн зорилготой болсон байна. Тодруулбал ая тухтай орчинд амьдарч буй хэн бүхний “эцсийн зорилго =үхэл” болохыг дээрх зураглал баталж байна.
Монголчууд бидний 60 хүрч ухаан суугаад 61-тэй хорвоогоос хальдагийн учир энэ. Яагаад гэвэл бид амьдралын дээрх хонгилоор алгуурхан унаж байгаагаа мэддэггүй. Зүйрлэвэл: Мэлхийг бүлээн устай саванд хийгээд дороос нь аажуухан халаахад мэлхий “Ямар сайхан юм бэ” гэж дасан зохицсоор байгаад нэг л мэдэхэд шазраад үхдэг. Харин буцлам халуун устай саванд мэлхийг хийхэд шууд үсрээд гарчихдаг.
Тэгвэл та дээрх зураглалаас үнэхээр бидний амьдрал ингэж л өнгөрдөг шүү дээ гэсэн ухаарлыг шууд ойлгосон учраас одоо энэхүү хонгилоор доош унахыг хүсэхгүй байгаа биз дээ. П.Жасрай гуайн “Хонгилын үзүүрт гэрэл” гэсэн үг байдаг. Гэрэлтэй хонгилоор нүдээ аниад явж буй хүн хэзээ гэрлийг олж харах вэ? Мэдээж, нүдээ нээсэн яг тэр мөчид л олж харна.
Тэгвэл хүн хэзээ нүдээ нээдэг вэ? Өөрийгөө таньж, нээж, хөгжүүлсэн үедээ л хүн нүдээ нээдэг.
Та өөрийнхөө хүссэн бүх зүйлдээ хүрч чаддаг уу? Чаддаггүй бол, яагаад?
Хүсэл- эхлээд бид зөвхөн хүсдэг. Улмаар,
1. Боддоггүй- Хүсэлдээ хүрэх арга замаа лавшруулж боддоггүй, тэгсгээд л мартчихдаг.
2. Итгэдэггүй- Хүсэлдээ хүрэх арга замаа бодсон боловч өөртөө итгэдэггүйн улмаас урагшилж чаддаггүй.
Ихэнх хүн өөртөө итгэдэггүй. Яагаад? Та огт танихгүй хүнд итгэдэг үү? Мэдээж үгүй. Тэгвэл та өөрийгөө хэр зэрэг таньдаг вэ? Таньд ямар авъяас чадвар, эрч хүч, энерги буйг бүрэн гүйцэд мэдэх үү? Бас л үгүй. Эндээс, та өөрийгөө бүрэн таньдаггүй учраас өөртөө итгэдэггүй гэсэн дүгнэлт хийж болно.
Иймээс бидний хүсэлдээ хүрч чадаагүйн гол шалтгаан нь өөрийгөө таниагүйд л оршиж байна. Өнөөдрөөс эхлээд та өөрийгөө тань, нээ, сорь. Таньд бүх зүйл байгаа гэдэгт итгэж болно. Дэлхийн амжилтанд хүрсэн хүмүүс 2 толгойтой, 4 гартай бишээ. Тэд биднээс зөвхөн сэтгэлгээгээрээ л ялгаатай бөгөөд амьдрал дээр байдаг нийтлэг харьцааг өөрчилж чадсан байдаг.
Тодруулбал: Дэлхий дээр 20-30%, 70-80% гэсэн 2 том харьцаа байдаг. Дэлхийн бөмбөрцгийн 70%-нь ус, 30%-нь хуурай газар, хүний биеийн 70%-нь ус, Хойд мөсөн далайн уснаас дээш ил харагддаг 20%, усан дор далд оршдог 80%, хүний оюун ухааны амьдралдаа ашигладаг 20%, ашиглаж чаддаггүй 80% байдаг.
Амжилтанд хүрсэн хүмүүс бол далд ашиглагддаггүй 80%-ийн оюун ухаанаа нээж чадсан байдаг. Та ч бас нээж чадна. Тиймээс өөртэйгээ тэмц. Та ер нь амьдралынхаа төлөө хэдий үеэс тэмцсэн гэж өөрийгөө бодож байна. 25 эсвэл18 наснаасаа, магадгүй ухаан орсон цагаасаа юу?
Үгүй дээ, эхээс төрөхөөсөө ч өмнө буюу ураг бүрэлдэх тэр үеэс л өөрийнхөө төлөө тэмцсэн. Учир нь 20 сая эр эсээс хамгийн хурдтай, овсгоотой, самбаатай цорын ганц шилдэг эс өндгөн эстэй нийлснээр ураг бүрэлддэг. Нэгэнт та 20 саяас манлайлж чадсан юм чинь 2.6 сая монголчуудаа манлайлж чадна. Та өөртөө итгэ.
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 138
Америкууд бєхийж, оросууд гэдийж байна
2008 оны 11-р сарын 21 Нийтэлсэн tagnuulСангийн сайд С.Баярцогтын ширээн дээр нэгэн тайлан очоод долоо хонож байна. АНУ-ын Мянганы сорилын сан тусламж авах шалгуур vзvvлэлтийнхээ гvйцэтгэлийг улс орон бvрээр дvгнэн гаргажээ. Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 65
Єр нимгэн сэтгэлтэйдээ гадаадынхан єнчин охидыг минь гэж шохоорхоогvй
2008 оны 11-р сарын 21 Нийтэлсэн tagnuulХятад, Солонгос, Америкийн "єрєвч цайлган санаатай, єр нимгэн сэтгэлтнvvд" Монголын єнчин єрєєсєн охидод "тусламжийн гараа сунгаж" vрчлэн авдаг явдал заншил болж, тэд ч Монголд ирсэн зорилгоо хэрэгжvvлсэн болохоор сэтгэл хангалуун далай гатлан оддогболсоор олон жилийн нvvр vзлээ. Арваад жилийн ємнє таван настай Уянга гэдэг охиныг нэгэн єрєвч сэтгэлтэй, америк эр єргєж авснаас хойш охины хувь заяа усанд хаясан чулуу шиг сураг тасарсан. Шведэд хараар амьдарч байгаад саяхан буцаж ирсэн хоёр залуутай буу халж байтал "15-16 настай болов уу гэмээр vзэсгэлэнт монгол охин "Оготны нvхний цадиг" гэдэг цэнгээний газарт стриптиз vзvvлэн амь зуудаг. Тэр охин монгол хэлээ ор тас мартсан. Олон жилийн ємнє Америк руу єргєгдєєд гэрийн хvмvvжлээр єссєн, цэцэрлэг сургуулиар ч явж байгаагvй агаад эзэн нь хоёр жилийн ємнє Шведийн нэгэн баян хатагтайд зарчихсан аж. Тvvнийг найман настайд хойд эцэг нь хvчирхийлж, дарамтлах болсноор охин тvvнээс салахын тvvс болж ийн vйлийн vрээ дагаж яваа гэсэн" хэмээн ярьж билээ. Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 100
Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн
2008 оны 11-р сарын 21 Нийтэлсэн tagnuulАлаг дэлхийд төрсөн минь учиртай гэж нэг сайхан шүлэг байдаг даа. Заримдаа "би бол энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн" гэж өөртөө хэлэх дуртай. Өнөөдөр бол бүүр ингэж хэлмээр өдөр тохиолоо. Намайг 10 жилийн сурагч байхад биологийн хичээл ордог мундаг багш байлаа. Мэргэшиж дагнаж судласан шинжлэх ухаан нь биологи, анатоми боловч монгол хэлээр зохиолч, илтгэгч нар шиг л уран яруу, сайхан ярьдаг сан. Хүн хичнээн мөнгө төгрөг, машин унаа, хувийн байр сууцтай байсан ч өөрийгөө зовж байна, надад хэцүү байна гэх юм бол тухайн хүний хувьд энэ ертөнц там шиг л санагдана. Харин миний амьдрал болж байна. Сайхан байна. Гэрэлт ирээдүй өмнө минь байна гэж л бодож байвал тэр хүний хувьд амьдрал нь аз жаргалаар дүүрэн л явна гэж хэлдэг сэн. Ингээд бодохоор аз жаргал, баяр баясал гэдэг хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт болж таарах нь. Дэлгэрэнгүй»
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 104